Нүүр хуудас Эдийн засаг Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүллээ

Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүллээ

236
0

Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix)  тогтоож байхаар болов.

Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байв.

Дэлхийн санхүүгийн зах зээл, дотоодын эдийн засгийн чиг хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан энэхүү шийдвэрийн үр дүнд Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here