Нүүр хуудас Эдийн засаг Норвегид крипто олборлогчдын цахилгааны хөнгөлтийг зогсооно

Норвегид крипто олборлогчдын цахилгааны хөнгөлтийг зогсооно

87
0
tsahilgaanii-hongololt-crypto
Норвегид крипто олборлогчдын цахилгааны хөнгөлтийг зогсооно

Норвеги улс Биткойн олборлодог фирмүүдийн цахилгааны хөнгөлөлтийг зогсоохоор болсноо мэдэгдлээ.

Норвегийн хамгийн том хэвлэл болох “Aftenposten”-нд мэдээлснээр тус улсад Биткойн олборлогчдыг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлттэй тарифт хамруулдаг байсныг ийнхүү болиулахаар шийдсэн байна.

Өнөөдрийг хүртэл хугацаанд Норвегид крипто олборлогчид нь 1 киловатт цахилгааныг 0.48 ore (0.05 ам.доллар) тарифаар авч ашиглаж байжээ.

Энэ нь харьцангуй хямд тариффт тооцогдоно. Тэгвэл 2019 оны 1 дүгээр сараас эхлэн 1 киловатт цахилгаан эрчим хүчний төлбөр нь 0.48 аас 16.58 ore болтлоо огцом нэмэгдэх юм байна.

Энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Норвегийн Социалист зүүний намын дарга Ларс Халтбреккен хэлэхдээ “Норвеги улс цаашид крипто үйлдвэрлэлийн хамгийн бохир хэлбэрт татварын хөнгөлөлт үзүүлээд байж болохгүй. Биткойн олборлоход маш их эрчим хүч зарцуулж, хүлэмжийн хий ялгаруулалтыг ихээр нэмэгдүүлж байгаа бохир үйлдэл” гэжээ.

Ийнхүү Норвеги улсад биткойн олборлолтын фирмүүдийн цахилгааны хөнгөлөлтийг зогсоосноор салбарын өргөжилт, тэлэлтэд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө учрах нь гарцаагүй боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here