Нүүр хуудас Эдийн засаг Орон сууцны үнэ 10 хувь буурчээ

Орон сууцны үнэ 10 хувь буурчээ

264
0

Монголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компани сар бүр орон сууцны үнийн индексийг гаргадаг. Өнгөрөгч сарын үнийн индексийг тус компани танилцууллаа.

Шинэ орон сууцны үнэ нэг метр кв нь 2 сая төгрөг болон буурсан нь өмнөх сарынхтай харьцуулахад 0,8 хувь хямдарсан гэсэн үг. Харин түрүү жилийн мөн үеийнхээс 0,2 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хуучин байрны үнэ ч нэлээн буурсан бөгөөд хоёр өрөө байр дунджаар 72.5 сая төгрөг байгаа нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 10 хувь буурсан гэсэн үг. Хуучин орон сууцны үнэ 2014 оноос хойш тасралтгүй буурч байгаа бөгөөд орон сууцны үнийн ерөнхий индекс 2.2 хувь буурсан хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here