52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.00 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдах болсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Арилжаа ирэх Мягмар гаригт буюу энэ сарын 22-ны өдөр явагдах юм байна. Үнэт цаасыг Монгол улсын сангийн яамнаас гаргаж байгаа бөгөөд нэрлэсэн үнэ 100.000 төгрөг байх юм ба хямадруулсан үнэ 85.504 төгрөг байх ажээ. Нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаас арилжаалагдах юм.
Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаахаар болжээ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.