Нүүр хуудас Эдийн засаг Төвийн бүсийн Эрчим хүчний систем…

Төвийн бүсийн Эрчим хүчний систем…

250
0
Төвийн бүсийн Эрчим хүчний систем...
Төвийн бүсийн Эрчим хүчний систем...
Төвийн бүсийн Эрчим хүчний систем 1025мвт хүрч ажиллав
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан. Харин сүүлийн үед үүсээд байгаа түлш, шатахууны асуудал хөндөгдлөө. 3-4 хоногийн нөөцтэй байгааг анхааралдаа авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга харьяа газруудад үүрэгдлээ.
Төвийн бүсийн эрчим хүчний систем өнгөрөгч долоо хоногт 1025 мвт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Олон жилийн дунджаар авч үзвэл цаашид энэ ачаалал буурах магадлалтайг Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөх төслийг БНСУ-ын “Экспорт импорт” банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ – ийг БНСУ-ын “КDHEC” компани боловсруулж байна.
ТЭЗҮ 2018 оны 06 дугаар сард бэлэн болно. “КDHEC” компанийн мэргэжилтнүүд 2018.01.15-25-ны өдрүүдэд 10 аймагт томилолтоор ажиллахаар төлөвлөсөнтэй холбогдуулан дэмжлэг үзүүлж, ажлыг шуурхай болгох зорилгоор манай яам, яамны харъяа байгууллагын дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 3 багийг 3 чиглэлд хамт ажиллуулах ажлыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар болон томилолтын ажлын хэсэгт удирдамж чиглэл өгч, бэлтгэл ажлыг хангууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here