Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 23 компанийн хувьцааны ханш өсөв
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 455 189 ширхэг хувьцаа арилжсанаас 23 компанийн хувьцааны ханш өсчээ.
Ингэснээр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хархорин” /HHN/+15 хувь болон “Ноёт хайрхан” /NIE/+14.99 хувь компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст-Увс” /JIV/-6.39 хувиар, “Баянгол зочид буудал” /BNG/-6.3 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас 2 сая 20 410 төгрөгөөр арилжсан байна.
Ингэснээр “MSE ALL” индекс 1,160.85 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо.