“Эрдэнэс таван толгой” ХК -иас, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болсон талаараа мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс таван толгой” ХК энэ онд 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ хүрээнд 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх боломжтой болсон гэдгээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг хэллээ.
Мөн тус компаниас ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, “Ажилд урьж байна” буланг цахим хуудастаа ажиллуулж байгаа аж. Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтыг ил тод явуулахаар болсон байна.
Мөн дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулах талаар мэдээлэв. Зөвлөл мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм байна.
Олон нийтийн зөвлөл есөн гишүүнтэй байх ба олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх санал асуулга явуулж, гишүүдийг шалгаруулах аж.
Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” ХК ОХУ-ын Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулахаар болжээ. Борлуулалт уурхайгаас Чойр хүртэл нүүрсээ тээвэрлэн, худалдан авагч тал Чойроос цааших тээвэрлэлтийг хариуцах юм.