Ажилгүйдлийг бууруулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг өнгөрөгч хоёрдугаар сарын 15-ны өдөр байгуулсанбөгөөд тус ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт хуралдаж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг хөтөлбөрт тусган, шинэчлэн боловсруулж байгаа аж.