Нүүр хуудас Эдийн засаг 1995-2018 онд малчин эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бол НДШ-г нөхөн төлж...

1995-2018 онд малчин эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бол НДШ-г нөхөн төлж болно.

463
0

Малчин, хувиар хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхлэнэ. Хуульд зааснаар 15-60 насны иргэдийг хамруулна. 1995-2018 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан үеийг хамруулж байгаа. Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэхээр заажээ.

Гэхдээ ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн өөр ажил эрхэлж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй аж.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэд харъяа сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргана. Мөн цахим үнэмлэхний хуулбар, оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт. Хэрэв аж ахуй нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг эх хувиар нь авчирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here