Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Унтахаас өмнө дадал болгох зүйлс

ЗӨВЛӨГӨӨ: Унтахаас өмнө дадал болгох зүйлс

171
0

Орой ТВ үзэж байгаад л шууд орондоо орчихдог юм биш биз. Жүжигчин Жениффер Анистон, алдарт хөтлөгч Опра Винфрэй, Өөдөө тэмүүл номын зохиолч Шэрил Сэндберг зэрэг олон алдартнууд амжилтанд хүрсэн нууцаа задалжээ. Тэд унтахын өмнө ердөө 10 хормыг өөртөө зарцуулснаар гайхалтай амжилтанд хүрснээ ярьсан байдаг. Бүсгүй та өглөө үр хүүхдээ, хань нөхрөө хувцаслаж, хооллосоор хамгийн сүүлд үсээ самнасан болоод л гардаг уу? Тэгээд замдаа нүүрээ янзалсаар хам хум ажил дээрээ очдог юм биш биз? Хайхрамжгүй, эмх цэгцгүй эхэлсэн өдөр яг л тэгж үргэлжилдэг. Ингээд алдартай эмэгтэйчүүдийн танд зөвлөж буй оронд орохын өмнө хийх 5 алхмыг хуваалцъя..

1. Маргааш хийх зүйлсийн жагсаалт бичих – To do list

Шөнийн турш маргааш юу хийхээ төлөвлөж, санаа зовнилгүй, бүгдийг нь дэс дарааллан бичээд, тайван амрах хэрэгтэй. Ингэснээр та хийх зүйлсийн тухай бодлоо To do list- д даатгаад, бат бөх нойрсох болно. Харин маргаашийн бүх ажил тань төлөвлөсний дагуу явагдаж, амжилт авчрах нь гарцаагүй юм.

2. Гэрээ цэвэрлэх

Шал угааж, тоос соруулах тухай яриагүй шүү. Ажлын ширээгээ цэгцлэх, угаагуур дахь аяга тавгаа угаах, энд тэнд хөглөрөх хүүхдийн тоглоомнуудыг байранд нь тавих гэх мэт. Ингэснээр та өглөө сэрээд эмх замбараагүй байдалд бухимдалгүй, харин ч өөртөө цаг гаргаж, нүүрээ будаад нөгөө хувцсаа өмсөөд итгэл дүүрэн ажилдаа гараарай.

3. Стив Жобс өдөр бүр ижил хувцас өмсдөг байсан нь хувцасны сонголт хийх цагаа өөр ашигтай шийдвэр гаргах, хэрэгцээтэй зүйлс бодоход зарцуулах боломжийг олгодог байжээ. Мэдээж бүсгүй танаас өдөр бүр нэг ижил хувцас өмсөхийг шаардаагүй юм шүү, бид тэгж чадах ч үгүй байх. Өглөө босоод хувцасны шүүгээнийхээ өмнө 20, 30 минут эргэлдэж, дэлбэлж орхидог ч санаанд таарсан хувцсаа өмсөж чадалгүй сэтгэл дундуур гарах тохиолдол олонтаа. Үүний оронд өмнөх орой нь цаг агаарын мэдээг харж, сайтар бодож зөв сонголтыг хийсэн хувцсаа, бэлдээд тавьчихвал болох нь тэр.

4. Хэдий чинээ харанхуй байна, төдий чинээ хурдан, бөх нойрсдогийг эрдэмтэд нотолжээ. Таны унтлагын өрөөнд компютер, сэрүүлэгтэй цаг, гар утасны гээд өчүүхэн төдий ч гэрэл асах ёсгүй. Мөн гэрэл сайн хаадаг, зузаан материалтай хөшгийг унтлаганы өрөөнд санал болгодог. Хэрэв танд гэгээтэй санагдсаар байвал нүдний хар маскийг зүүгээд унтахыг зөвлөж байна.

5. Унтахад бэлтгэх

Энэ нь таныг нүүрээ цэвэрлэж, шүдээ угаахыг хэлээгүй юм. Энэ бол таныг оюун бодол, бие махбодоор унтахад өөрийгөө бэлтгэх үйл явц юм. Өдрийн турш тохиолдсон олон зүйлийг бодох шаардлагагүй, бид түрүүн нэгдүгээр алхам дээр энэ тухай аль хэдийн бодоод, маргааш юу хийх тухайгаа төлөвлөөд биччихсэн шүү дээ. Тэгэхээр одоо зөвхөн сайн сайхны тухай төсөөлж, зүүд нойрны ертөнцөд аялж, бат бөх унтах тухайгаа л бодох ёстой юм. Хэрэв өөр зүйлс бодогдсоор байвал таныг амраах аялгуу сонсож, уран зохиолын ном уншиж, лаа асааж болох ю. Харин хэзээ ч битгий нойр хүргэхийн тулд телевизор, гар утсаар юм үзээрэй.

Тайван бат бөх нойр таны шинэ өдрийн амжилтын гол суурь юм, танд амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here