Нүүр хуудас Нийгэм “Виз гаргаж өгнө” гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаарддаг

“Виз гаргаж өгнө” гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаарддаг

448
0

АНУ-ын Элчин сайдын яам виз зуучлагч албан байгууллага болон хувь хүнд хандахгүй байхыг анхаарууллаа. Виз зуучлагчид нь Элчин сайдын яам болон визний шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдаг аж.

Тиймээс Элчин сайдын яамны нэр барьж, Консулын хэлтсээс виз гаргаж өгнө гэж амлаж буй хувь хүн албан байгууллагад иргэдийг хандаж, холбогдохгүй байхыг зөвлөв. Тэд “Виз гаргаж өгнө” гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаардаж эдийн засгийн хохирол учруулдаг байна. Иргэд АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр  Элчин сайдын яамны https://mn.usembassy.gov/mn/visas-mn болон https://mn.usembassy.gov/mn цахим хуудаснаас англи, монгол хэл дээр авах боломжтой. Хэрэв танд хууль бус визний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл байвал [email protected] хаягаар захидал ирүүлж мэдэгдэх боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here