Сүхбаатар аймгийн аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 315 тэмбүү өвчний тохиолдол бүртгэгджээ. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас “Тэмбүүгээс сэргийлье, алсын хараа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төсөл нь Баруун-Урт сумын иргэдэд чиглэх бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.
Төслийн хүрээнд 1000 ширхэг сонин, 5000 ширхэг гарын авалга, тохимолыг хэвлүүлсэнээс гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран залуучуудын эрүүл мэндийн боловсролд зориулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэжээ.
2018 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 284 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Тус аймаг 63 мянган хүн амтай гэж үзвэл нэг хүн жилд 3-4 удаа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн байна.
Мөн 1300 иргэн шинээр мэндэлж, аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл буурчээ.