Нүүр хуудас Эрүүл мэнд Томуугийн эсрэг вакциныг 10 мянган төгрөгөөр хийж эхэллээ.

Томуугийн эсрэг вакциныг 10 мянган төгрөгөөр хийж эхэллээ.

129
0

Улирлын томуугийн эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын гурван кабинетэд өнөөдрөөс хийж эхэллээ. Зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол төлбөрөө төлөөд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет болон нэмэлтээр гаргасан гурван кабинет даваагаас баасан гаригт 08.30-14.00 цагт ажиллах гэнэ.

Сайн дурын дархлаажуулалтаар БНСУ-ын “Green Cross” компанийн вакциныг хийх бөгөөд вакцины үнийг 10 мянган төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь зөвхөн тээврийн зардал аж.

Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here