Нүүр хуудас Эдийн засаг Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй нэг удаад 300 мянган төгрөг олгоно

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй нэг удаад 300 мянган төгрөг олгоно

182
0

УИХ дахь Төсвийн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017 онд улсын төсвийн орлого 6.2 тэрбум, зарлага 5.7 тэрбум байхаар төсөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндлөө.  Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа аж. Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэх бус нэг удаад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох санал оруулжээ. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөг буюу нийт 54 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

 

Мөн хөрөнгө оруулалттай холбоотой зарим зардлыг хасахаар шийдсэн байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлэх 72 тэрбум төгрөгийг хасах саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here