Нүүр хуудас Эрүүл мэнд ХДХВ, ДОХ-ын сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

ХДХВ, ДОХ-ын сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

107
0

ЭМЯ, Глобаль сан, ХӨСҮТ, Оюуны дархлаа ТББ-аас ХДХВ, ДОХ-ын тухай үнэн зөв, бодит мэдээллийг нийт хүн амд хүргэх зорилгоор сонин хэвлэл, веб сайт, радио, телевизийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа.

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр ирэх сарын 1-нд тохиодог. Эл өдрийг угтаж тус уралдааныг энэ сарын 15-27-ны хугацаанд зарлаж байна. Уралдаанд оролцох бүтээлийг Оюуны дархлаа ТББ-д энэ сарын 27-ны өдрийн 16.00 цагаас өмнө хэвлэмэл болон электрон файл хэлбэрээр эсвэл DVD форматаар хүргүүлсэн байх юм. Түрүүлсэн болон шагналт байруудыг шалгаруулах ба үүнд:

Вэб сайтын төрөлд:

I байр 1 300 000
II байр 1 200 000
III байр 2 100 000
Тусгай шагнал 3 50 000

Телевизийн төрөлд:

I байр 1 1 000 000
II байр 1 800 000
III байр 1 600 000
Тусгай шагнал 1 200 000

Сонин радиогийн төрөлд:

I байр 1 300 000
II байр 1 200 000
III байр 2 100 000
Тусгай шагнал 350000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Уралдаанд оролцох зорилгоор мэдээ мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчдэд Оюуны дархлаа ТББ-аас энэ сарын 20-нд тусгайлсан сургалт зохион байгуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here