Нүүр хуудас Эрүүл мэнд Хөнгөвчлөх эмчилгээний ачаар биеийн, сэтгэлийн шаналал болон тулгарч буй нийгмийн асуудлууд багасдаг.

Хөнгөвчлөх эмчилгээний ачаар биеийн, сэтгэлийн шаналал болон тулгарч буй нийгмийн асуудлууд багасдаг.

340
0

Монгол улс элэгний хорт хавдраар  нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлж дэлхийн дунджаас даруй зургаа дахин олон хүн энэ өвчнөөр нас бардаг байна . Эдгэшгүй, хүнд өвчтэй хүмүүст туслах аяныг Монголын нэгэн эмч бүсгүй эхлүүлсэн түүхтэй. Д.Одонтуяа эмч, “15 жилийн өмнө Монголд хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ байгаагүй. Өвчтөнүүд ихэнхдээ гэртээ өвчиндөө шаналан нас бардаг байсан. Харин одоо Хавдар судлалын үндэсний төвд 16 өрөөтэй Хөнгөвчлөх эмчилгээний тасаг үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйлчилгээг 21 аймагт ч үзүүлж байна. Хүн амын дунд элэгний вируст халдварын тархалт өндөр, архи согтууруулах ундааны замбараагүй хэрэглээ их учир элэгний хавдраар нас барагсдын тоо улам нэмэгдсээр байна. Тэрээр элэгний хорт хавдар зэрэг эдгэшгүй өвчинтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээний үндэсний хөтөлбөрийн суурийг Монгол улсад анх тавьсан байна. Монгол улсын засгийн газраас элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Д. Одонтуяа эмч хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ авах иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж буйг онцолжээ. Тэрээр “Хөнгөвчлөх эмчилгээний ачаар биеийн, сэтгэлийн шаналал болон тулгарч буй нийгмийн асуудлууд багасдаг. Энэ нь өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд их тустай. Амар амгалан нойрсох нь чухал. Учир нь хүн бүр өвдөлтгүй амьдарч, өвдөлтгүй үхэх эрхтэй.” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here