Нүүр хуудас Эрүүл мэнд Энэтхэг улстай уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллана

Энэтхэг улстай уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллана

118
0

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Энэтхэгийн элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох талаар ярилцлаа.

Мөн арванхоёрдугаар сарын  15-нд Эрүүл мэндийн яам, Энэтхэгийн элчин сайдын яам хамтран  уламжлалт анагаах ухааны эмч судлаач нарын дунд нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлгийн зохион байгуулахаар болсон.

Энэ үер Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ  Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын АЮУШ яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулагдсан талаар онцолсон юм.

Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа тухай дурдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here