Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Монгол орны ХАМГИЙН ЗАЛУУ НУУР Google-д албан ёсоор бүртгэгдлээ

Монгол орны ХАМГИЙН ЗАЛУУ НУУР Google-д албан ёсоор бүртгэгдлээ

231
0

“Гэгээн” нэртэй Монгол орны хамгийн залуу нуур олон улсын Google хайлтын системд албан ёсоор бүртгэгдлээ.

Тодруулбал Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон билээ.

Тайширын усан цахилгаан станцын усан сан, нэн цэнгэг ус бүхий Гэгээн нуур нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур юм.

Гэгээн нууранд монгол хадран, алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.

Улсын тооллогоор 2003 оноос хойш 1500 гол горхи, 760 нуур цөөрөм ширгэж үгүй болсон энэ цагт маш зөв шийдэл.

Ер нь Монгол орны гол мөрний 70 гаруй хувь нь гадагшаа урсгалтай бөгөөд ийм замаар эх орондоо хурааж хуримтлуулан, нуур цөөрөм үүсгэх боломжтой гэдгийг харуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here