УЦУОШГ-аас мэдээлснээр энэ сард цаг агаар халах төлөвтэй байгааг анхааруулж байна. Мөн урин дулаан цагт ирж байгаатай холбогдуулан иргэд агаар салхинд гарах, аялал зугаалгаар явахдаа нарших тохиолдол ихэсдэг тэр тусмаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг. Тэгвэл хэрхэн наршихгүй байх, наршсан хүнд ямар түргэн тусламж үзүүлдэг талаарх зөвлөгөөг эрүүл мэндийн газраас хүргэсэн байна.