Нүүр хуудас Эрүүл мэнд ЭНЭ СЭДЭВ: Ялгадасны үнэр утаанаас ч ХОРТОЙ

ЭНЭ СЭДЭВ: Ялгадасны үнэр утаанаас ч ХОРТОЙ

673
0
Ялгадасны үнэр утаанаас ч ХОРТОЙ
Ялгадасны үнэр утаанаас ч ХОРТОЙ
Дэргэд мөртлөө ямагт орхигддог энэ асуудлын чухлыг танд сануулж, айл бүхэн ямар нэг хэмжээгээр анхаарах цаг нь болжээ гэсэн дохио өгөхөөр асуудлыг хөндлөө.

Бидний хувьд ариун цэврийн байгууламж хаана ч, хэнд ч хүртээмжтэй, цэвэрхэн, аюулгүй, байгаль дэлхийд хор нөлөөгүйгээр шийдэгдсэн байх нь чухал. Газар шороо, тэр дундаа хөрс бол ундны усны ариун хэвлий байх учиртай. Хөрсний бохирдол нүдэнд харагдаж, гарт баригдахгүй.

Тэгвэл тэр нянгийн бохирдол үүсгэгч гол шалтгаануудын нэг нь гэр хорооллын өнөөх нүхэн жорлон

Утаа шиг суунаглаж, хамар цээж хорсгохгүй. Харин бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар та бидний уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь гүний хэмээн нэрлэгддэг ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байгааг та анзаарсан уу. Тэгвэл тэр нянгийн бохирдол үүсгэгч гол шалтгаануудын нэг нь гэр хорооллын өнөөх нүхэн жорлон маань болж таарлаа.

ЯЛГАДАСНЫ ҮНЭР УТААНААС Ч ХОРТОЙ

Саяхны судалгаагаар нийслэлийн хөрсний 72 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарчээ. Нийт хүн амын 65 хувь нь цэвэр бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдардаг. Тэгэхээр нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн үг. Нэг айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадас шалбааг дундаа амьдардаг нь нууц биш шүү дээ.

Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуу нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг аж. Ийм хөрс шороо нь цаг, минут тутамд ямар их химийн хорт бодис ялгаруулж, бүр бактерлог-ийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаг бил үү. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.

Тиймээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна шүү дээ. Гэр хорооллынхон өвөл нь бохир усаа гадаа ил задгай асгадаг.

Тэр нь хавар, зун газар гэсмэгц агаарт тархаж, халдварт өвчин үүсэх, агаар бохирдох нөхцөлийг бүрдүүлдэг. Халдвартын эмнэлгийн судалгаагаар зургаа, долоо, наймдугаар сард халдварт шар өвчин нэмэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь Улаанбаатарт утаанаас илүү аюултай болоод байгааг илтгэж байгаа болов уу.

Улаанбаатарт үүссэн хөрсний бохирдол байгалийн жамаараа цэвэршихээс нэгэнт өнгөрч, аюултай түвшинд хүрчээ

Б.ХОНГОРСАЙХАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here