Нүүр хуудас Эрүүл мэнд Япон улсын ЭМД-ын тогтолцоо…

Япон улсын ЭМД-ын тогтолцоо…

309
0
Япон улсын ЭМД-ын тогтолцоог
Япон улсын ЭМД-ын тогтолцоог
2018 онд Эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн  Монголд  хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх ноён Ямашита Мамору “Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонордууллаа.
2016 оны 5-р сараас эхлэн хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төсөл нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын практик үйл ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, даатгалын шимтгэлийн бүрдүүлэлт, түүнчлэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын талаарх зөв ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь бүх нийтийг хамарсан даатгалын тогтолцоо бөгөөд жинхэнэ утгаараа эрсдэл хуваалцах зарчим дээр үндэслэгдсэн байдаг юм байна.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ орлогоос хамаарч өөр өөр байх хэдий ч үүнээс үл хамааран бүх иргэд тус улсын хаана ч, ямар ч эрүүл мэндийн байгууллагаас ижил чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг, орлого багатай иргэдэдээ чиглэсэн шимтгэлийн хөнгөлөлт болон өндөр үнэтэй эмчилгээнээс хөнгөлөх уян хатан зохицуулалт хийдэг, улсын ба хувийн эмнэлэг гэдгээс үл хамааран өндөр чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч олонтой эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө илүү зарцуулдаг, тэр нь тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийхээ ур чадварыг үнэлэх цалин урамшууллын үндсэн хүчин зүйл болдог ззэрэг туйлын оновчтой бөгөөд үр өгөөжтэй даатгалын тогтолцоо болж хөгжсөн учраас Япон улсын энэхүү даатгалын тогтолцоог хөгжиж буй орнуудад нэвтрүүлж ашиглахыг зөвлөдөг байна.

Үүний зэрэгцээ тус улсын ЭМД-ын тогтолцооны нэг томоохон онцлог нь эмчилгээ, эмийн үнийн тарифийг төрөөс 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоодог бөгөөд үүний ач холбогдол нь эрүүл мэндийн нийт зардлыг тодорхой түвшинд барих боломжийг бүрдүүлэх, үнийн өрсөлдөөнөөс эмчилгээ үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг чухалчлах зэрэг олон давуу талтай гэдгийг мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here