Нүүр хуудас Спорт Жудо бөх Кыргызстаны Бишкек хотод зохиогдсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа зургадугаар...

Кыргызстаны Бишкек хотод зохиогдсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа зургадугаар байр эзэлжээ.

180
0

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан  өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж  манай улсаас залуучуудын ангилалд эрэгтэй 10, эмэгтэй 3 бөх хүч үзсэн бөгөөд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа зургадугаар байр эзэлсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал /Японы “Итай” сургуулийн оюутан/ дөрвөн тойрог хүч үзэж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр тэгштгэлд Японы Кайки Ямашитаг нэмэлт цагт цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Тайваний Лин Чан Кенийг 2:38 минутад иппон үнэлгээрээр буулгасан байна.

Улмаар хагас шигшээд Узбекистаны Артём Багдасаровыг 2:30 минутад хоёр вазаригаар давамгайлж яваад цэвэр ялжээ. Мөн аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээ аван тивийн аварга болжээ. Мөн аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээ аван тивийн аварга болсон байна. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн МУ-ын начин Б.Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл эхний тойрогтоо БНСУ-ын Чой Мин-Чеолийг 1:50 минутад цэвэр ялсан ч хэсгийн аваргын аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовт торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт манай бөх Кыргызстаны Керим Казатовыг 3:46 минутад хоёр вазаригаар илт илүүрхэж яваад иппон буулгасан бол хүрэл медалийн төлөө Узбекистаны Артём Багдасаровыг 2 вазаригаар буулгаж аван шагналын тавцанд гарлаа. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д “Боржин төв” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхбатын Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Энэтхэг, Казахстаны жүдочдыг дараалан ялаад аваргын төлөө БНСУ-ын Хан Хи-Жүд цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here