Нүүр хуудас Гадаад мэдээ БНХАУ тийрэлтэт онгоцуудаа нисгэв

БНХАУ тийрэлтэт онгоцуудаа нисгэв

229
0
j-20
БНХАУ тийрэлтэт онгоцуудаа нисгэв

Ням гарагт Хятадын ардын чөлөөлөх армийн нисэх хүчний 69 жилийн ой тохиож, энэ өдөр болсон үзүүлэх нислэгийн үеэр тус улс “J-20” нэртэй сайжруулсан тийрэлтэт онгоцуудаа нисгэжээ.

Онгоц тус бүр холын тусгалын дөрөв, бага тусгалын хоёр пуужин тээж, 10 минут орчим агаарын үзүүлбэр хийж, пуужингуудаа үзүүлсэн байна.

Энэ тухай Хятадын шинжээч “Бээжин Америкийн F-22, F-35 зэрэг байлдааны шилдэг онгоцуудтай харьцуулагддаг “J-20” тийрэлтэт онгоцныхоо давуу талыг харууллаа гэж хэлснийг хэвлэлүүд уламжилжээ.

Мөн пуужингийн тухайд “J-20” хэмээх энэ онгоц нь агаарт хатуу хяналт тогтоох чадавхтай олон төрлийн пуужин тээх боломжтой гэж шинжээч тайлбарлажээ.

“J-20” хэмээх байлдааны энэ тийрэлтэт онгоц дэлхий дээр одоо ажиллаж байгаа тав дахь үеийн цөөн хэдэн онгоцны нэг юм. Энэ онгоцыг АНУ-ын F-22, F-35 онгоцуудтай зэрэгцүүлэн үздэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here