Нүүр хуудас Гадаад мэдээ Ботсван улс биткойны “АТМ”-тэй боллоо

Ботсван улс биткойны “АТМ”-тэй боллоо

131
0
bitcoin-ATM
Африк тивийн Ботсван улсын "Express Minds Ltd" нэртэй стартап компани Габороне хотод "BATM" буюу Биткойны ATM машин суурилуулав

Африк тивийн Ботсван улсын “Express Minds Ltd” нэртэй стартап компани Габороне хотод “BATM” буюу Биткойны ATM машин суурилуулж ажиллуулахаар болсон байна. Ингэснээр Африк тивийн хэмжээнд “BATM” машин үйлчилгээтэй газрын тоо 10-д хүрчээ.

Фиатаас крипто болгон хувиргах уг төхөөрөмж нь хэрэглэгчдийг Bitcoin худалдан авах, ATM машинд мөнгөө оруулах, оруулсан хэмжээтэй тэнцэх криптовалютыг wallet руугаа хийн авах боломжийг олгож байна. Орон нутгийн технологийн стартап компани уг “BATM” машинаа хотынхоо төвийн хамгийн том mall дэлгүүрт суурилуулжээ.

Ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр цаашдаа криптовалютын хэрэглээг Ботсван улсад, бүс нутагт нэмэгдүүлнэ хэмээн тооцоолж байна. “Express Minds Ltd”-ын захирал Бросө Ватлалагийн хэлж буйгаар уг” BATM” машин нь өдөрт 50,000 BWP буюу 5000 ам.долларын гүйлгээ шилжүүлгийн дээд хязгаартай ажээ.

Тус компани Ботсван улсад удаан хугацаанд криптовалютын хэрэглээг сурталчилж байгаа төдийгүй, бодит хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд биткойны ATM машиныг суурилуулсан нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here