Нүүр хуудас Гадаад мэдээ Гамбург хотноо болсон“Их-20”-ийг бодлогыг эсэргүүцсэн жагсаал тайван болж өнгөрчээ.

Гамбург хотноо болсон“Их-20”-ийг бодлогыг эсэргүүцсэн жагсаал тайван болж өнгөрчээ.

205
0
7 сарын 2-нд  Германы Гамбург хотын 8 000 гаруй хүн “Их-20”-ийн бодлогыг эсэргүүцэн жагссан тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ. Харин жагсаал зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар 25 000 орчим жагсагч цугларсан гэлээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид глобалчлалын үйл явцыг илүү шударга явуулах, экологийн стандартуудыг дээшлүүлэхийг шаардаж, АНУ болон Канадтай чөлөөт худалдааны бүс байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Жагсаалыг байгаль хамгаалах Greenpeace байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд зохион байгуулсан байна.“Их-20”-ийн уулзалтыг эсэргүүцэх болсон гол шалтгаан нь уулзалтын үеэр тухайн хот харуул хамгаалалтын өндөр зэрэглэлтэй болдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, “Их-20” Канадын Торонто хотод хуралдлаа гэхэд зуу зуун байгууллагын ажил цалгарддаг бөгөөд хувийн бизнес эрхлэгчид тэр дундаа үйлчилгээний салбарынхан үүнд маш их дургүйцдэг. Түүнчлэн тэдний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө буюу өнгөрсөн онд болсон уулзалтдаа тэд 960 сая евро зарцуулсан гэсэн баримт байдаг аж. Үүний араас хүрээлэн буй орчин, иргэний хөдөлгөөнийхөн нэгдэн “Их-20”-ийн бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлдэг юм байна. 
 “Эсэргүүцлийн ажиллагаа тайван болж өнгөрсөн” гэж цагдаагийн газар мэдээлээд хүмүүсийг баривчлан саатуулсан талаарх мэдээлэл өгсөнгүй.
 G20-ийн Дээд хэмжээний уулзалт Гамбург хотод 7 дугаар сарын 7-8-нд болох ба глобалчлалыг эсэргүүцэгчид, анархистууд болон бусад улс төрийн хүчнийхэн оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаал болж магадгүй байгаа тул хууль сахиулах байгууллагынхан үүнд бэлтгэлтэй байгаа ажээ. G20-ийг эсэргүүцсэн “G20 not welcome here” гэдэг нэртэй жагсаал 7 дугаар сарын 8-нд болох төлөвтэй байгаа ба түүнд ойролцоогоор 150 000 хүн оролцохоор байгаа юм.
 Дээд хэмжээний уулзалт болох үеэр дэг журам сахиулах ажиллагаанд 20 000 гаруй цагдаа оролцох аж. Гамбург хотын нутаг дэвсгэрт хэв журам зөрчигчдийг саатуулах түр байруудыг бариад байгаа ба эдгээр байруудыг тохижуулахад улсын төсвөөс 750 000 евро зарцуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here