Нүүр хуудас Спорт Жудо бөх Монголын жудочид Хөх хотод болсон Гран при тэмцээнд багийн дүгээр есдүгээр байр...

Монголын жудочид Хөх хотод болсон Гран при тэмцээнд багийн дүгээр есдүгээр байр эзэлжээ.

264
0
7 сарын 1,2-ны өдрүүдэд  БНХАУ-ын Хөх хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж манай баг тамирчид  гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр есдүгээр байр эзлэв.
 Тэмцээний сүүлийн өдрийн барилдаанаас манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн +100 кг-д нийт 12 бөх барилдсанаас Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Укрианы Хаммо Икив болон Бондаренко Станиславыг дараалан ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрбээр, шигшээ барилдаанд “Рио 2016” олимпийн аварга, 2014 оны дэлхийн аварга Чехийн К.Лукасад цаг дуусахаас өмнө цэвэр ялагдлаа.
 Хөх хотын Гран прид 26 орны бөхчүүд барилдсанаас 18 орон ямар нэгэн медаль хүртжээ. Японы баг тамирчид таван жинд аваргалсан бол ОХУ, БНСУ-ын бөхчүүд хоёр жинд тэргүүллээ. БНХАУ, БНАСАУ, Чех, Канад, Австрийн баг тус бүр нэг аваргатай буцлаа.
 Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгө, гавьяат тамирчин М.Уранцэцэг 52 кг-д хүрэл, ОУХМ Б.Мөнхтуяа 78 кг-д хүрэл, эрчүүдээс гавьяат тамирчин Д.Амартүвшин 60 кг-д мөнгө, ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-д мөнгө, гавьяат тамирчин Г.Болдбаатар 60 кг-д хүрэл,  ОУХМ Ё.Басхүү 66 кг-д хүрэл, Г.Алтанбагана 90 кг-д хүрэл медаль  хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here