Нүүр хуудас Гадаад мэдээ Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг 2018 км газраар аялуулна.

Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг 2018 км газраар аялуулна.

164
0

Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг өчигдөр Грекийн эртний Олимпия хотод асаажээ. Сонирхуулахад, бамбарыг нарны гэрэл ашиглан асаахаар төлөвлөж байсан ч бороо орсон учир тусгай асаагуураар асаасан байна. Грекийн цаначин Аггелис Апостолос бамбарын гурван сарын буухиаг эхлүүлжээ. Бамбарыг нийт 7500 тамирчин 2018 км газраар аялуулах юм.

Бамбарыг энэ сарын эцэс хүртэл Грек даяар аялуулсныхаа дараа “Пёнчан-2018” эхлэхээс 100 хоногийн өмнө буюу ирэх сарын 1-нд Өмнөд Солонгост авчрах аж. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнд авчрахаасаа өмнө бамбарыг Өмнөд Солонгосын найман мужийн найман томоохон хотоор аялуулах аж.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам 2-р сарын 9-25-нд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here