Нүүр хуудас Гадаад мэдээ Сирийн мөнгөний ханш Дайнаас өмнө 1 америк доллар 47 сири фунт байсан...

Сирийн мөнгөний ханш Дайнаас өмнө 1 америк доллар 47 сири фунт байсан бол одоо 500 гаруй фунттэй тэнцэх болжээ.

387
0
7 сарын 2-ны Ням гарагт Сирийн төв банк тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын хөрөг зураг бүхий 2000 сири фунтын шинэ дэвсгэртийг /3,9 доллар/ гүйлгээнд оруулжээ.
 Төв банкны дарга Дуриад Дургамын хэлснээр, шинэ 2000 фунтын дэвсгэртийг гаргахаар хэдэн жилийн өмнөөс төлөвлөсөн боловч тус улсад дайн дэгдэж, инфляци өсч байгаатай холбоотойгоор хойшлуулсан аж. “Одоо хуучин мөнгөн дэвсгэртүүд элэгдэж муудаж байгаа тул мөнгөн дэвсгэртийн сангаа шинэчлэх цаг  болсон” гэж Д.Дургам ярилаа.
 Өмнөх 1000-тын дэвсгэрт дээр 1971-2000 онд засгийн эрхийг барьж байсан Башарын эцэг Хафез Асадын хөрөг зураг байдаг аж.
 2000 фунтын дэвсгэрт өмнө нь эргэлтэнд байгаагүй аж.
 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Сирийн мөнгөний ханш огцом унасан юм. Дайнаас өмнө 1 америк доллар 47 сири фунттэй тэнцэж байсан бол одоо 500 гаруй фунттэй тэнцэх болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here