Нүүр хуудас Гадаад мэдээ Холливудын жүжигчин Двейн Жонсон жилд дунджаар 65 сая ам.долларын орлого олдог.

Холливудын жүжигчин Двейн Жонсон жилд дунджаар 65 сая ам.долларын орлого олдог.

176
0

The Rock” нэрээрээ алдаршсан Двейн Жонсон Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг. Forbes сэтгүүлд мэдээлснээр тэр жилд дунджаар 65 сая ам.долларын орлого олдог. Шоу бизнесийн салбарын хамгийн хөдөлмөрч, шаргуу тэмцэгч гэгддэг Двейн Жонсон олон хит кинонд тоглохын сацуу HBO сувгийн “Ballers” цувралд дүр бүтээж, өөрийн гэсэн продашкн ажиллуулж, томоохон брэндүүдтэй сурталчилгааны гэрээ байгуулдаг. Харин олсон мөнгөө тэрбээр тусгайлан засаж янзалсан ганган тэрэг, томоохон хэмжээний хүмүүнлэгийн үйлсэд зарцуулж, өөртөө тав тухтай, сэтгэл хангалуун амьдралыг бий болгодог нэгэн.                                                                             The Rock мөнгөө юунд зарцуулдаг вэ?  Өдгөө 44 настай жүжигчин эр булчинлаг бие хаагаа хадгалахыг тулд хоолны дэглэм чанд мөрддөг. Заримдаа тэр оройн хоолондоо нүүрстөрөгчийн агууламж ихтэй хоол иддэг гэнэ.  HBO сувгийн бүтээл “Ballers” цуврал киноны нээлтэд очихдоо тэр  Pagani Huayra машинаар гангарав. Двейнд зориулж тусгайлан засаж янзалсан учир үнэ нь ердийнх загвартай харьцуулахад талийж өгсөн нь гарцаагүй. Энгийн загвартай Pagani дунджаар нэг сая ам.долларын үнэ хүрдэг аж.  Ижил төрлийн  ногоон тэрэг нь HBO-ын цувралд дүр бүтээж амжсан. Ажил, амралтын үеэр энд тэнд аялж байхдаа тэр үргэлж тансаг газар буудалладаг.  “Central Intelligence” киноны сурталчилгааны ажлын хүрээнд Нью-Йоркт очих үедээ тэр алдарт Central Park West-д тухалжээТэр Gulfstream G650 загварын хувийн онгоцоор аялдаг. Ажлаар, аяллаар явахдаа ихэнх тохиолдолд гэр бүлээ авч явдаг тэрбээр энэ онгоцыг худалдаж авсан уу, эсвэл түрээсэлдэг эсэх нь тодорхойгүй. Онгоцны үнэ 65 сая ам.доллар. Хүүхэд байхдаа Двейн Rolex цагтай болохыг мөрөөддөг байсан гэнэ. Харин амжилтад хүрмэгцээ тэр хамгийн анх 35 мянган ам.долларын үнэтэй Rolex авч байжээ. Одоо бол түүнд бүтэн цуглуулга бий. Бас тэр шарвинд дуртай. Мэдээж дасгал сургуулилтаа тогтмол хийдэг. Двейн Жонсон хэд хэдэн хувийн дасгалжуулагчтай. Тэдний нэг нь оддын дасгалжуулагч Аарон Уильямсон. Түүний хөтөлбөрт хамрагдах төлбөр цагийн 100-250 ам.доллар. Двейн дийлэнх цагаа бэлтгэлийн зааланд өнгөрүүлдэг. Ганц нэг амралтынхаа өдрийг ч үүнд зарцуулдаг гэнэ. Харин заалнаас гадуур тэр ганган хослолоор гоё дуртай. Төрөл бүрийн хийц, загвар, материал, өнгөний өргөн сонголттой цуглуулга түүнд бий. Жишээ нь энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд өмсөж очсон хамба хилэн материалтай хослол.  Бас тэр үл хөдлөх хөрөнгийн тоглоомд сонирхолтой. Нэг нь л хэдэн саяар үнэлэгдэх хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө түүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бас нэлээдийг нь зарж, борлуулжээ. Тэдний нэг нь Флорида мужийн Саутуэст Ранчес дэх таван унтлагын өрөө, долоон угаалгын өрөөтэй сууц. Тэрбээр 2012 онд 3.4 сая ам.доллараар худалдаж авсан боловч хожим 3 саяар заржээ. Калифорнийн Хидден Хиллс дэх зургаан унтлагын өрөөтэй байраа тэр 2012 онд 4.9 сая ам.доллараар худалджээ.  Саяхан тэр Флоридад 5.5 сая ам.доллараар худалдаж авсан байрандаа нүүж орсон гэнэ. Двейн Жонсон Виржинияд хувийн эдлэн, фермтэй. Холливудын дийлэнх оддын жишгээр түүнд Лос-Анжелест ч гэсэн байшин байгаа. Двейн аавдаа  төмөр хөлгийг авч өгчээ. Өнгөрсөн жил Инстаграмд бичсэн постдоо тэрбээр аав нь ядарч зовж байсан ч хэзээ ч түүнээс гуйж байгаагүй тухай дурдсан байв. Гэхдээ тэр үргэлж эцэгтээ тусалдаг гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here