Нүүр хуудас Гадаад мэдээ Холливудын сайхан бүсгүй Мэрил…

Холливудын сайхан бүсгүй Мэрил…

275
0
Холливудын сайхан бүсгүй Мэрил...
Холливудын сайхан бүсгүй Мэрил...
Холливудын сайхан бүсгүй Мэрилин Монрогийн сүүлчийн зураг
Мэрилин Монрогийн таалал төгссөний 50 жилийн ойд зориулан түүний амьдралын хамгийн сүүлийн агшинуудыг буулгасан гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Холливудын хамгийн сайхан бүсгүй хэмээгддэг алдарт жүжигчин Мэрилин Монро 1962 оны 8 сард ердөө гучин зургаахан насандаа таалал төгссөн билээ.
Түүний үхлийн шалтгаан одоог болтол нууцлаг хэвээр бөгөөд энэ талаар олон таамаг байдаг ч жинхэнэ үнэн илрээгүй л байна. Америкийн нэрт зурагчин Берт Стерн түүнийг таалал төгсөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө түүний 2000 гаруй кадр зургуудыг Лос Анжелосын Бэйл–Эйр зочид буудалд гурван өдрийн турш авч байжээ.
Харамсалтай нь алдарт жүжигчин маань эдгээр зурагнуудаа харж амжилгүй таалал төгссөн байдаг. Зурагчин Берт Стерн эдгээр зургуудыг одоог болтол олон нийтэд ил гаргаагүй байсаар өнгөрсөн 7-р сарын 29-нд 83 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Харин түүний зургуудыг ах дүү төрөл төрөгсөд нь ийнхүү олон нийтэд дэлгэсэн бөгөөд дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөд байгаа аж.
Домогт бүсгүйн  амьдралын сүүлийн хормууд мөнхрөн үлдсэн дээрх зурагнуудын дуудлага худалдаагаар хамгийн багадаа 750 мянган ам.долларын үнэд хүрч болох талаар шинжээчид хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here