Нүүр хуудас Гадаад мэдээ хоёр хүүгээ шарах шүүгээнд хийн амийг нь егүүтгэсэн

хоёр хүүгээ шарах шүүгээнд хийн амийг нь егүүтгэсэн

1245
0

Америкийн Жоржиа мужийн оршин суугч эмэгтэйг бага насны хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэгт буруутгаж байна. Хууль сахиулагчдын мэдээлснээр, 24 настай Ламора Жексон 1-2 настай хоёр хүүгээ шарах шүүгээнд хийн амийг нь егүүтгэсэн аж.

Энэхүү эмгэнэлт явдал Атланта хотын зүүн өмнө захад оршин Жексоны гэр бүлд тохиолдсон тухай  The Atlanta Journal-Constitution мэдээлжээ. Бүсгүй хүүхдүүдийн эцэг Жамил Пеннтэй видеочатаар холбогдсон бөгөөд ярианы явцад хүүхдүүдтэй нь ямар нэгэн зүйл тохиолдсон болохыг ойлгоод цагдаа дуудсан байна. Тэдний гэрт очсон цагдаагийнхан хоёр хүүхэд түлэгдсэн байдалтай амь алдсан байхыг олжээ. Гэрт нь гурван настай нэг хүүхэд бэртэж гэмтээгүй үлдсэн бөгөөд өөр нэг зургаан настай охин нь тухайн үед хамаатныдаа байсан гэнэ.

Ойр дотны хүмүүсийн өгүүлж буйгаар, гэрийн эзэгтэй сэтгэцийн асуудалтай байсан бөгөөд таван жилийн өмнө эцэг нь нас барсан, мөн бага насны дөрвөн хүүхэдтэй болсон зэргээс шалтгаалан улам сэдэрч даамжирсан аж. Бүсгүй ийм асуудалтай хэрнээ эмч нарт огт хандаж байгаагүй бололтой.

Хүүхдүүддээ байнгын асрагч олж чадаагүйн улмаас бүсгүй сар орчмын өмнө ажлаасаа халагдсан байна. Тэрээр хүүхдүүдээ түр зуурын асрагчтай орхиод гэртээ иртэл хоёр хүүхэд нь амь алдсан байсан хэмээн цагдаагийнханд ярьсан хэдий ч түүний үгэнд хууль сахиулагчид төдийлөн итгээгүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here