Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадад интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ

Хятадад интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ

198
0
hyatad-uls-internet-hereglegchid
Хятадад интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ
~Хятадад интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ~

Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 502 сая давсан бөгөөд 2018 оны эхний 6-н сард 3,8 хувь буюу 29,68 хүнээр өссөн тухай Хятадын интернет төв мэдээлж байна.

Эндээс ирж байгаа мэдээгээр, Хятадын нийт хүн амын 57,7 хувь нь интернет сүлжээнд хандах боломжтой болжээ.

788 сая хүн буюу интернет хэрэглэгчдийн 98,3 хувь нь гар утсаар интернетэд холбогддог байна. 2017 оны сүүлээр энэ үзүүлэлт 97,5 хувьтай байсан юм.

Гар утсаар интернетэд холбогддог хүний тоо өсөхийн хажуугаар энгийн компьютер эсвэл ноутбукээр интернетэд холбогддог хүний тоо тус бүр 4,1 хувь ба 1,3 хувиар буурсан байна.

Үүний хажуугаар манай урд хөршид мобайл төлбөр хэрэглэдэг хүний тоо маш эрчимтэй өсөж байна.

Хэрвээ 2017 оны сүүлээр интернет хэрэглэгчдийн 65,5 хувь нь төлбөр тооцооны ийм арга хэрэглэдэг байсан бол 2018 оны 6-р сарын сүүлийн байдлаар 71,9 хувь болж өсжээ.

Хятадад 470 сая хүн буюу нийт хэрэглэгчдийн 58,6 хувь нь интернетээр засгийн газрын үйлчилгээ авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here