Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын эрдэмтэд нүүрсхүчлийн хийг бензин болгон хувиргах шинэ технологийг санал болгожээ.

Хятадын эрдэмтэд нүүрсхүчлийн хийг бензин болгон хувиргах шинэ технологийг санал болгожээ.

243
0
Хятадын эрдэмтэд ирээдүйд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нүүрсхүчлийн хийг бензин болгон хувиргах шинэ технологийг санал болголоо.  Шанхайн Ирээдүйтэй судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд Бага нүүрстөрөгчит конверсийн “Key Laboratory of Low-Carbon Conversion Science and Engineering” лабораторитой хамтран шинэ технологийг боловсруулж байгаа тухай “Shanghai Daily” сонинд бичжээ.
 Хятад улс одоогийн байдлаар агаар мандалд хамгийн ихээр хүлэмжийн хий хаядаг орнуудын тоонд ордог ба энэхүү шинэ боловсруулах технологи нь уг асуудлыг шийдвэрлэх ирээдүйтэй хувилбар болж магадгүй юм. Учир нь нүүрсхүчлийн хий бол агаар мандалд хамгийн их тархсан хүлэмжийн хийнүүдийн нэг билээ.
 “Хүлэмжийн хий нь маш тогтонги /инерт/ хий учраас үүнээс өмнө хийгдэж байсан хүлэмжийн хийг боловсруулах аргууд нь метанол зэрэг химийн бодисууд үүсэхэд хүргэж байсан юм. Харин манай энэ шинэ технологи нь хүлэмжийн хийг нүүрстөрөгчийн хоёр ба түүнээс дээш атомтой химийн бодис, жишээлбэл, бензин болгон хувиргах боломжийг олгож байгаа юм. Энэхүү арга нь шинэ өдөөгчийг /катализатор/ бүтээснээр үр  дүнтэй гэдэг нь харагдсан” хэмээн төслийн багийн гишүүн Жүн Ляншү ярилаа. Үүний зэрэгцээ боловсруулан гаргаж буй бензин нь хүчлийн бороо үүсгэдэг нитрит, сульфидын хольцгүй цэвэр бензин аж.
 Хэдийгээр энэ технологи нь ирээдүйтэй боловч түүхий нефтиэс бензин гарган авахтай харьцуулахад өртөг өндөртэй учраас шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч төслийн багийнхан “энэхүү арга нь ирээдүйд экологийн асуудлуудыг шийдвэрлэх, цаашдаа бензин үйлдвэрлэхэд нүүрсуснаас хамаардаг байдлыг багасгахад тус дөхөм болно” гэж үзэж байгаа аж.
 Хятад улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг ашиглах чиглэлээр мэдэгдэхүйц амжилт олсноор дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх болсон юм. Гэсэн хэдий ч тус улсад экологийн асуудал урьдын адил хурцаар тавигдсаар байна. БНХАУ-ын удирдлага ойрын 20 жилийн хугацаанд агаар мандалд хүлэмжийн хий хаях хэмжээг гуравны нэгээр хорогдуулах зорилт тавьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here