Нүүр хуудас Гадаад мэдээ Хөрөөгөөр хүн шархдуулжээ.

Хөрөөгөөр хүн шархдуулжээ.

514
0

Швейцарийн түүхэнд анх удаа  Шаффхаузен хотод хөрөөгөөр зэвсэглэн халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлснийг ВВС агентлаг уламжлав. Эдүгээ 50 настай, Франц Врусис гэгчийг хэрэг явдал болсон газраас 60 орчим км-ын зайд байрлах Тальвиль хотоос баривчилсан байна. Врусис ойд амьдарч байсан нэгэн бөгөөд түүнийг даатгалын компанийн ажлын байранд хоёр хүнд халдсан хэрэгт буруутгаж буй аж. Хүмүүс рүү дайрсан этгээдийг эрэн хайх ажиллагаанд Швейцарь, Германы цагдаагийн 100 гаруй албан хаагч оролцжээ. Врусисыг хэрхэн баривчилсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Цагдаагийн газраас лхагва гаригийн өглөө хэвлэлийн бага хурал зарлаад буй юм байна. Халдлага даваа гаригийн өглөө орон нутгийн цагаар 10:40 цагийн орчимд Швейцарийн эртний Шаффхаузен хотод болжээ. Хөрөөгөөр зэвсэглэсэн эрэгтэй “CSS” даатгалын компанид нэвтэрч, тус компаний хоёр ажилтанд халдсан байна. Хохирогчдын нэг хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдэн улмаар хагалгаанд оржээ. Даатгалын компаниас мэдээлснээр, Франц Врусис нь тус компаний үйлчлүүлэгч юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here