Нүүр хуудас Гадаад мэдээ Шинжаанд хутгатай этгээдүүд найман хүний амийг хөнөөжээ

Шинжаанд хутгатай этгээдүүд найман хүний амийг хөнөөжээ

193
0

Хятадын Шинжааний өөртөө засах мужид хутгаар зэвсэглэсэн халдлага гарч, найман хүний амь үрэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллэжээ.

Хутгатай гурван этгээд хүмүүс рүү довтолсныг цагдаа нар буудан хөнөөсөн байна. Нийт 10 хүн халдлагад өртсөний тав нь эмнэлэгт хүрэх замдаа амь үрэгдсэн байна.

Ямар зорилгоор халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа ба хэргийг эрх баригчид шалгаж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Шинжаанд олон удаагийн зэвсэгт халдлага гарсныг Бээжин Уйгарын салан тусгаарлагчидтай холбоотой байх магадлалтай юм байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Каракаш аймгийн коммунист намын байранд автомашинтай этгээдүүд довтлон орж, бөмбөг дэлбэлсэн хэрэг гарч байсан. Үүний улмаас нэг хүний амь үрэгдэж, дөрвөн халдагчийг буудаж хөнөөсөн юм.

Өчигдрийн хэрэг гарсан Пишан аймаг нь Шинжааны баруун хэсэгт оршдог, Энэтхэг, Пакистан улстай хиллэдэг бүс ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here