Нүүр хуудас Гадаад мэдээ Эдийн засгийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

Эдийн засгийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

177
0
APEC-deed-hemjeenii-uulzalt
Эдийн засгийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

Папуа Шинэ Гвинейн нийслэлд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага-АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өчигдөр өндөрлөлөө.

Төлөөлөгчид хооронд ихээхэн санал зөрөлдөөнтэй байснаас тус уулзалтын дүнгийн баримт бичгээс маргаантай заалтуудыг хасч баталсан байна. АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын газраас өчигдөр орой энэ тухай мэдээлсэн байна.

“АПЕК-ийн бүрэлдэхүүн дэх 21 орны удирдагчид түүхэндээ анх удаа дүнгийн баримт бичиг батлах үед тохиролцоонд хүрч чадсангүй” гэж Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питер О Нил сэтгүүлчидтэй уулзах үедээ мөн мэдээлжээ. Тэрбээр бас ажлын уулзалтуудын үеэр чуулга уулзалтад оролцогчид худалдааны нээлттэй бодлогыг хангахын тулд бүх хүч чармайлтаа дайчилсныг дурдсан байна. Дүнгийн баримт бичгийн эхийг хожуу нийтэлнэ гэжээ.

АПЕК-ийн 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч бямба, ням гарагт Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт-Морсби хотод болсон юм. Түүнд Орос, Австрали, Бруней, Вьетнам, Индонез, Канад, Хятад, БНСУ,

Япон зэрэг улсын төр засгийн тэргүүн нар, мөн Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн гүйцэтгэх эрх засаглалын тэргүүн, Хятадын Тайбэйн удирдлагын төлөөлөгч оролцсон байна. Дараагийн дээд хэмжээний уулзалт нь ирэх 2019 оны 11 дүгээр сард Чилид болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here