Нүүр хуудас Гадаад мэдээ “Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй,...

“Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэнэ.

214
0

2017 оны 8 сарын 7-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотын шүүхээс “Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийг авлигын хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноожээ. Энэ талаар “The Korea Times” мэдээлсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн түүнийг экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн холбогдсон авлигын хэргийн хамсаатан бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа түүний засгийн газраас дэмжлэг авахын тулд дотны найз, бизнес эрхлэгч Чой Сун Шил, түүний охин нарт 1 тэрбум 300 сая воны авлига өгсөн гэм буруутай гэж үзжээ.

Мөн тэдний санаачлан байгуулсан урлаг, спортыг дэмжих сайн дурын санд 229 тэрбум вон хандив өгснийг ч авлигын шинжтэй хэмээн үзсэн байна. “Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэж мэдэгджээ. Шүүх хуралдаан дээр түүний туслахууд “Дэд ерөнхийлөгч И Че Юнг нь мөнгөн хандивын тухай огт мэдэхгүй. Бид дотооддоо гаргасан шийдвэрийг тухайн үед түүнд мэдээлэлгүй орхисон буруутай. Тэрээр энэ хэрэгт огт хамаагүй” гэж мэдүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here