Нүүр хуудас Нийгэм Авлигатай тэмцэх газраас Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас Баян-Өлгий аймагт ажиллаж байна

72
0
awligatia-temtseh-gazar
Авлигатай тэмцэх газраас Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд хүрэлцэн ирж, тус аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хяналт шалгалтын зорилгоо танилцуулж, ажлаа эхлүүлэв.

Ажлын хэсэг нь тус аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,

Эрүүл мэндийн газар, Гаалийн газар, эмнэлэг, сургууль, зарим орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад хяналт шалгалт хийнэ. Мөн иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авах юм.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын ахалсан ажлын хэсэг Монгол Улсын баруун хязгаарт ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Ховд аймгийн төв болох Жаргалант сум, Ховд сум,

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц байдалд хяналт шалгалт хийгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here