Нүүр хуудас Нийгэм Алга болсон хүү хулгайлагдаж, хоригдоогүй гэв

Алга болсон хүү хулгайлагдаж, хоригдоогүй гэв

124
0

“Давтлагандаа явлаа” хэмээн гэрээсээ гарсан хүү сураггүй алга болсон талаарх мэдээлэл цахим ертөнцөд түгээд цөөнгүй хонож буй. Харин хэд хоногийн дараа хүүг олсон төдийгүй хулгайлагдсан байсан, нийтийн байранд хоригдож байсан гэх мэдээлэл цахим хуудсуудаар нийтлэгдэж, эцэг эхчүүдийг түгшээгээд амжсан.

Харин энэ талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийж, энэ сарын 15-ны өдөр гэрээсээ гарсан 14 настай Д гэгэч хүү зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй шиг хулгайлагдаж, хоригдсон зүйлгүй болохыг мэдэгдлээ.

Алга болсон хүү гэрээсээ гараад зүс мэддэг хүүтэй хамт гар утсаа барьцаалан зээлдүүлэх газар тавьсан учраас гэртээ харилгүй, барьцаалан зээлдүүлэх газраас авсан 60.000 төгрөгөө олохоор ачаа тээш буулгадаг газар цагийн ажил хийж, шөнөдөө найз Б-гийн гэр болон нийтийн байранд хонож байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here