~Амаржсан эхийн амиа хорлосон шалтгаан тодорхоогүй байна~
ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг энэ сарын 01-ний 06.00 цагийн үед гарчээ.
Талийгаач эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхоор үсэрснийг хэн ч мэдээгүй гэнэ. Амиа алдсан бүсгүй 27 настай бөгөөд тавдугаар сарын 26-нд амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлжээ. Юуны учир ийнхүү амиа хорлох болсон нь тодорхойгүй байгаа юм байна.
ЭХЭМҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар ийм золгүй хэрэг болсон нь үнэн. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа аж.
Ар гэрийнхний хэлж буйгаар гэрт нь ямар нэгэн асуудал, дарамт шахалт байхгүй гэжээ.