Нүүр хуудас Нийгэм Амиа алдсан шүүгч цусаа бэх болгон ашиглаж ГЭРЭЭСЛЭЛ үлдээжээ

Амиа алдсан шүүгч цусаа бэх болгон ашиглаж ГЭРЭЭСЛЭЛ үлдээжээ

107
0
amia-aldsan-shuugch
Амиа алдсан шүүгч цусаа бэх болгон ашиглаж ГЭРЭЭСЛЭЛ үлдээжээ

461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан Гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гаднын нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэжээ.

Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан.

Ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Талийгаач өөрийнхөө хурууг зүсэж цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа аж. Шинжилгээний урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан ч эцсийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here