Нүүр хуудас Нийгэм Амьд үлдсэн 10 иргэнийг МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авч ирнэ

Амьд үлдсэн 10 иргэнийг МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авч ирнэ

98
0

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг өнөөдөр 06.20 цагт эхлүүлсэн байна.

Өчигдөр буюу энэ сарын 23-нд эрлийн ажиллагааг мөн цагт эхлүүлж, осолдсон 17 иргэнээс 10-ыг нь нас барсан байдалтай олсон юм. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан тул уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Ослоос амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авч ирэхээр төлөвлөж байгаа аж.

Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байгаа бөгөөд тухайн хэсэгт Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт очсон байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр эрлийн ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here