Нүүр хуудас Нийгэм Англи хэлний зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Англи хэлний зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

108
0
shildeg-huuhed-montsame
Англи хэлний зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Монгол Мессенжер” сонин, ИБУИНВУ-ын ЭСЯ, МИАТ компанитай хамтран англи хэлээр зохион бичлэгийн анхдугаар уралдааныг зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

Нийслэлийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор зарласан тус уралдаанд Орчлон, Сант, Монгол Оросын хамтарсан сургууль, Гёте, АШУИС-ийн ахлах сургууль, Монголын Англи сургууль, 23 дугаар сургууль, Элит, Ирээдүй цогцолбор, Монгол Тэмүүлэл зэрэг сургуулийн 58 сурагч зохион бичлэгээ ирүүлжээ.

Нэг сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдааны

-тэргүүн байрыг Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Дашням эзэлж цом, батламж, 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал гардав. Шагналыг ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг нар гардууллаа.

-Дэд байрыг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагч Ч.Есүй эзэлж 300 мянган төгрөг,

-гуравдугаар байрт Гёте сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Ганчимэг шалгарч, 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here