Нүүр хуудас Нийгэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх…

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх…

427
0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх...
Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх II дунд сургуульд зочиллоо. Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна.

Тэрdээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

yurunhii said
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочлов

Мөн энэ Засгийн газар боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж энэ жил 127 цэцэрлэг, 93 сургууль барина. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордогоо болино гэв.

Жанжин Д.Сүхбаатарын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлж, туурга тусгаар болгохын төлөө амь хайргүй тэмцэж явсан, МАН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх учиртай гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш, сурагчидтай уулзах үеэрээ тэмдэглэв.

yurunhii said
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочлов

1948 оны 02 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид тогтоол гарган II сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон байна. Нийслэлийн шилдэг, Сүхбаатар дүүргийн тэргүүний энэ  сургууль өдгөө 140 багш, ажилчин, 2850 сурагчтай. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг тогтмол үнэлж сайжруулах зорилго тавьжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

yurunhii said
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочлов
yurunhii said
Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөлх сургуульдаа зочлов

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here