Нүүр хуудас Нийгэм Жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

92
0

Жил бүр 1.8 сая хүн сүрьеэ өвчний улмаас нас барж, уг өвчин нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болоод буй. Уг өвчнийг бууруулахаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны дүнд 2000-2015 онд уг өвчний улмаас нас барагсдын тоо 22 хувиар буурсан бөгөөд 2035 он гэхэд нас баралтыг 95 бууруулахаар зорьж буй.

Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг бөгөөд зөвхөн өнгөрөгч онд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо 4669-өөр нэмэгджээ. 2013 онд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч, 2014-2015 оны хооронд хийсэн судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь тооцооллоос даруй гурав дахин их байгаа үзүүлэлт юм. Тэгэхээр гурван сая гаруй хүн амтай манай улсад сүрьеэтэй 22.000 гаруй хүн бий гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here