Нүүр хуудас Нийгэм Малын эмнэлгүүдэд зөөврийн чиргүүлтэй хашаа үнэгүй олгож эхэлнэ

Малын эмнэлгүүдэд зөөврийн чиргүүлтэй хашаа үнэгүй олгож эхэлнэ

723
0

Мерси Кор Монгол байгууллагаас Сүхбаатар аймгийн бүх хувийн хэвшлийн мал эмнэлэгт мал тарилгын, чиргүүлтэй зөөврийн хашааг үнэгүй олгохоор болжээ. Одоогоор хашааг угсрах ажил хийж байгаа бөгөөд удахгүй малын эмч нарт гардуулан өгөх аж.

Монгол Улсын найман аймагт “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Сүхбаатар аймаг юм.
“Манай аймагт малын өвчлөл их гардаг гэдэг утгаараа өвчлөлийг бууруулах чиглэлээр түлхүү хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд энэхүү мал тарилгын зөөврийн хашааг Мерси Кор Монгол байгууллагаас аймгийн бүх мал эмнэлэгт үнэгүй олгохоор болоод байна. Албан ёсны бүртгэлтэй 59 мал эмнэлэг, үүн дээр цэргийн ангийг оруулаад нийт 60 газарт зөөврийн хашаа олгоно” хэмээн Мерси Кор Монгол байгууллагын Сүхбаатар аймагт дахь төлөөлөгч Н.Наранчимэг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here