Нүүр хуудас Нийгэм “Март 8”-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

“Март 8”-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

98
0
dugaariin-hyazgaarlalt
"Март 8"-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу маргааш тээврийн хэрэгсэл улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно.

НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж тогтоосон байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг тэмдэглэн, бүх нийтээр амардаг билээ.

Энэ жилийн хувьд, үргэлжлэн амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here