Нүүр хуудас Нийгэм МОНГОЛ БАНК: Цалин, тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт орлоо

МОНГОЛ БАНК: Цалин, тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт орлоо

742
0
tsalingiin zeel
Цалин, тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт орлоо
~Цалин тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт орлоо~

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, цалин тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр олгох, иргэдийн зээлийн үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна. Одоогоор иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг байна.

Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тоггмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг.

Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхгүй, зээлийн хэмжээг орлогын 100 хувьд олгохыг илүүд үзэх болсон байна.

Тиймээс Мөнгөний бодлогын хороо хуралдаж, иргэдийн орлогын 70 хувиас хэтрэхгүй зээл олгохоор тусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here