Нүүр хуудас Нийгэм МХЕГ-ын нээлттэй утсанд 98 иргэний гомдол иржээ

МХЕГ-ын нээлттэй утсанд 98 иргэний гомдол иржээ

103
0
mergejliin-hyanalt
МХЕГ-ын нээлттэй утсанд 98 иргэний гомдол иржээ

МХЕГ-ын 1800-1286 дугаарт 10-р сарын 29-өөс 11-р сарын 16-ны хооронд нийт 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах,

хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн дуудлага байв.

Үүнээс гадна гэр хороололд хашаандаа хоол хийж зарж байна, муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна, бензин дутуу шахсан, барилгын суулт үүслээ зэрэг 24 гомдол ирснийг харьяа дүүрэг, НМХГ-ын шуурхай албанд шилжүүлсэн байна.

Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ханджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here