Нүүр хуудас Нийгэм Налайхад нүүрс олборлодог иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах нь”хэлэлцүүлэг боллоо.

Налайхад нүүрс олборлодог иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах нь”хэлэлцүүлэг боллоо.

152
0

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Налайхын уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож буй иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Налайх дүүргийн Монгол Германы хамтарсан ашигт малтмал геологи технологийн сургууль дээр  зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, шүүх прокурор, цагдаа, эрүүл мэндийн байгууллага болон бичил уурхайн бизнес эрхлэгчид, иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, харилцан ажиллагааг боловсронгуй болгох, бичил уурхайн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here